Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч, Монголын үндэсний “Малчин” телевиз Монголын Үндэсний Бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгуулав.
Гэрээнд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, үндэсний “Малчин” телевизийн гүйцэтгэх захирал П.Түвшин нар гарын үсэг зурлаа.
Ийнхүү гэрээ байгуулснаар тус телевиз нь Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагддаг нэр бүхий уламжлалт барилдаануудыг шууд дамжуулах эрхтэй болж байгаа юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО