Хумсны байдал нь биеийн эрүүл мэндээс шалтгаалдаг

2017 оны 10-р сарын 11 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hums

Хумс арчлах нь юуны өмнө түүнийг төрөл бүрийн гэмтлээс хамгаалах, цэвэрлэх, тэжээл өгөх, гадаад үзэмжийг сайжруулахад оршино.

Хумс бохирдохоос хамгаалахдаа гадаа талбайд ажиллаж байх үед хумсны ургасан хэсэгт савангийн нойтон өөдөс түрхэнэ. Ажил дууссаны дараа хумс цэвэрлэгчээр саванг цэвэрлээд сойздож угаана. Хумс цэвэрлэгчийн оронд хайч, хутга зэрэгт хэрэглэж болохгүй. Ногоо арилгах үед гар, хумс халтардаж бохирддог бөгөөд түүнийг зүсэм нимбэг буюу гишүүнээр эсвэл хоолны цуу шингээсэн хөвөн эсвэл нимбэгний хүчлийн уусмалаар амархан цэвэрлэж болдог. Хумсанд тэжээл өгөхөд ургамлын бүлээн тостой маск сайн тохирдог ба түүний дараа нимбэгний шүүсээр арчих хэрэгтэй. Хумсны байдал нь биеийн эрүүл мэндээс шууд шалтгаалдаг. Зарим төрлийн өвчин тухайлбал, халдварт болон мэдрэлийн өвчин, экзем, үлд, арьсны идээт өвчин зэрэг нь хумсны гадна байдалд нөлөө үзүүлнэ. Мөөгөнцөр өвчний үед хумс ногоон саарал өнгөтэй болдог.

Өвчин аажмаар сэдэрдэг. Эхлээд хумсны тольт дээр бохирдуу шаравтар өнгө бий болсноо аажмаар бүүдгэр, дарсгар болдог. Түүн дээр хагарал үүсч, дараа нь зузаан эвэрлэг үе бий болно. Энэ өвчин халдвартай учир яаралтай эмчид хандах хэрэгтэй. Зарим тохиолдолд хумсны орчинд эвэршил бий болдог ба үүнийг хутгаар зүсэж авах тоолонд хэмжээ нь улам ихэсдэг юм. Тиймээс гоо сайхны эмчид хандвал илүү үр дүнтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх