Үндсэн хуулийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

2024 оны 01-р сарын 14 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
419341507_695140679274991_3983508018987150568_n
Улсын цолтнуудын 2024 оны эхний барилдаан болох Ардилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Сүлд спорт хороо, “Шижир Гоульд” ХХК, ТЭЦ-4 ТӨХК, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, Нэгдэл клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн арслан Ж.Алтаншагай нар үлдэв. “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт гардуулсан юм.
Мөн түрүүлсэн улсын заан Б.Бат-Өлзийд “Италта” ХХК-иас уламжлал ёсоор Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний Ням гарагийн 11:00 цагаас “Талх Чихэр” хувьцаат компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” уламжлалт Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх