2023-2024 оны хичээлийн жилд улсын олимпиад 12 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд товыг нь Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас танилцууллаа.
-Монгол хэл бичиг-Уран зохиол
-Математик
-Физик
-Нийгмийн ухаан
-Түүх
-Хими
-Биологи
-Газарзүй
-Техник технологи
-Мэдээлэл зүй
-Англи хэл
-Орос хэл
-
Олимпиад нь онцгой авьяас, хэл, соёл, жендер, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг хангах зорилгоор суралцагчдын эх хэлээрээ зөв бичих, ярих, унших, сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх, эх орныхоо түүх соёл, уламжлалт зан заншлыг дээдлэн бахархах, хүнлэг, эх оронч, үндэсний ухамсартай иргэн болж төлөвшихөд нь дэмжих, багш, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Улсын олимпиадыг доорх хэлбэрээр зохион байгуулна.
-Цахим болон онлайн /платформд суурилсан/
-Танхимын
-Цахим болон танхим хосолсон
-Явцын сорилд тулгуурласан
-Ганцаарчилсан, багийн, анги бүлэг хэлбэрээр
-Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нь олимпиадын нэг болон түүнээс дээш төрөлд оролцож болно. Суралцагч анги дэвшиж орох асуудлыг олимпиадын дэд хороо шийдвэрлэнэ.
-Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер нь мэргэжлийн дагуу багш төрөлд оролцох боломжтой.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар