Цасанд суусан 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

2024 оны 01-р сарын 10 өдөр, 12 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_d1fcfdf8dcff9bcca394d4433078980f3d5b26d8

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх