Жолооч та торгуулиа төлөхдөө дараах боломжуудыг ашиглаарай

2024 оны 01-р сарын 09 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin
Иргэн Та www.smartcar.mn болон http://torguuli.police.gov.mn/ сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.
Мөн дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан тээврийн хэрэгслийн торгуулиа төлөх боломжтой.
1. “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
2. Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнаар, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
3. TDB online banking аппликейшн болон Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүд дээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх.
4. Төрийн үйлчилгээний нэгдсэн портал E-mongolia.mn цахим хуудас болон аппликейшнаар төлөх.
5. “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.
6. Gerege” аппликэйшнаар, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх.
417810494_671414011819960_2945159728295941364_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх