Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГТ бүх төрлийн осол, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг 24 цагаар харьяалал харгалзахгүй үзүүлж байна.
Иймд иргэд та бүхэн өөрт хамгийн ойр байрлах ТӨВ болон САЛБАР эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хандсанаар автозамын түгжрэл болон бусад асуудлаас үүдэн цаг алдалгүй, осол гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой юм.