Цусны даралтаа тогтмол хянахгүй бол зүрхний шигдээсээр 3 дахин, зүрхний дутагдалд хүрэх эрсдэл 4 дахин их байдаг.
Та эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлээрэй.
Дараах шинж тэмдгээс илэрвэл яаралтай тусламж дуудаарай.
-Цээжээр эвгүй оргих, давчдах, өвчүүний ард өвдөх нь хэдэн минут үргэлжлэх
-Өвдөлт мөр, хүзүү, гар руу дамжих
-Толгой эргэх, амьсгалахад хэцүү болох, дотор муухайрах, халуурах шинж зүрхний өвдөлттэй хавсрах