Анх 1809 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Франц Улсад мэндэлсэн Луи Брайль зургаан цэгээр бичдэг брайль үсгийг зохиожээ. Тэрээр 1924 онд 6 цэгийн тусламжтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог буй болгосон байна. 1829-1879 онд Англи, Герман, Америкд түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталжээ.
Брайль үсэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ нийгмийн амьдралд оролцоход нь маш чухал үүрэг гүйцэтгэж байна.
Энэхүү өдрийн гол зорилго нь Брайль үсгийн боловсрол, тус бичгийг ашиглан бичсэн ном, гарын авлага, сурах бичиг, тэмдэглэгээг нэмэгдүүлэхийг дэмжихээс гадна Брайль үсгийг харилцаа холбооны чухал хэсэг болохыг ойлгуулж, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд анхаарлаа хандуулахад оршино.
Монгол улс 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох сургуультай болж 1964 оноос Брайль үсгийг заах болжээ.