Автомашины оношлогооны хүчинтэй хугацаа 1 жил, өмнөх жил нь хэзээ орсон дараа жил тэр өдрөө ороход болно.
Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн орноос хамааран эхний 5 сард хуваарилсан байдаг.
1 болон 6-аар төгссөн бол 1 сард
2 болон 7-оор төгссөн бол 2 сард
3 болон 8-аар төгссөн бол 3 сард
4 болон 9-өөр төгссөн бол 4 сард
5 болон 0-ээр төгссөн бол 5 сард татвараа төлөх ёстой.
Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ногдуулсан татварыг 14 хоногтоо багтаан төлбөл 50 хувь хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50 хувь нэмэгдүүлэхээр заасан.
RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төвийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байна.
Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон Оношлогоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээрх суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах ТАГ юм.
Банкныхаа апп ашиглан татвар торгуулиа төлөөд оношлогооны хугацаа нь дууссан бол ороод, очер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгаарай.
Эх сурвалж: АТҮТ-Тээврийн хэрэгслийн Үзлэг оношилгоо