Дэлгэцийн донтолтоос болж хүүхдэд сэтгэл зүйн талаас гарах өөрчлөлтүүд
-Огцом ууртай болох
-Мартамхай болох
-Нойрондоо муудах
-Анхаарал тогтворгүй болох
-Зүүдэндээ ярих, босож явах
-Сэтгэл санаагаар унах, дуугаа хураах зэргээр өөрчлөлт ордог байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргаарай.
Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж, сонирхлыг нь байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангахыг хичээгээрэй.
Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: НЭМҮТ