Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2024 оны 01-р сарын 03 өдөр, 21 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a0672b1439acb93e9ffe6c9b75be29f3
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд тусгах санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгүүд тус тус хуралдаж санал солилцлоо.
Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгүүд санал зөвлөмжөө хэлэлцэн хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, арга хэмжээг 2024 онд хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган ажиллахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх