Катар улстай музейн салбарт хамтарч ажиллана

2023 оны 12-р сарын 24 өдөр, 18 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
AXz8t8geM5YPbtWgDx7xRiq4oYGy42LezbaVdv9nqFglisTpqx9MA7nQCnG6KRfJ

Соёлын сайд Ч.Номин Катар Улсын Музейн ерөнхий газрын захирал Абдулазз Хамад А.Х.Аль-Таниг хүлээн авч уулзаж, хоёр талын музейн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол, Катарын соёлын салбарын харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл ханамжтай байгаагаа сайд Ч.Номин хэлээд өдгөө Франц Улсын Наант хотноо дэлгэгдээд буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Катарын Үндэсний музейд дэлгэн үзүүлэх боломжтой гэдгийг илэрхийлэв.

Мөн “Нүүдэлчин” олон улсын фестивальд катарын нүүдэлчдийн төлөөллийг оролцохыг урихын зэрэгцээ цаашид дүрслэх урлагийн салбарт хамтран ажиллаж, хоёр улс хооронд соёлын солилцоо эхлүүлэх саналтай буйгаа илэрхийллээ.

Монголын нүүдэлчдийн аж ахуй, түүх, соёлыг илэрхийлсэн өв дурсгалуудаар Катарын Үндэсний музейд “Нүүдэл” үзэсгэлэнг 2022 онд гаргасан нь ихээхэн амжилттай болж, тус музейн түүхэн дэх хамгийн их үзэгч үзсэн үзэсгэлэн болсныг ноён Абдулазз Хамад А.Х. Аль-Тани онцлоод 2024 онд Катарын соёлыг харуулсан үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд дэлгэхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.

Энэ жил тохиож буй Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний музей, Катарын музейн ерөнхий газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 12 дугаар сарын 22-нд байгуулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх