Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
2023 оны 12-р сарын 21-ний 20 цагаас 12-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -38…-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -33…-38 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -22…-27 градус, бусад нутгаар -28…-33 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22…-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38…-40 градус, бусад хэсгээр -29…-31 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -36….-38 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -36…-38 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.