Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулиар БНСУ-д 2024 оны цалингийн доод хэмжээ нэг цагийн ажлын хөлс 9860 вон боллоо.
Энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг БНСУ-ын Засгийн газар, Цалингийн ерөнхий хорооноос жил бүр шинэчлэн тогтоож өгдөг ба бүх аж ахуйн нэгжүүд хамрагдана гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.