Дуу хөгжмийн салбарын төлөөллүүдийг соёлын сайд хүлээн авч уулзлаа

2023 оны 12-р сарын 19 өдөр, 17 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fPvnVH9lV25U3BIrQ9CJC30xQO161TrXIVmuxbsDh9qNpyRm7vrEMKDLudgaZnu5

2022-2027 онд Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэгд дуу, хөгжмийн салбар багтдаг бөгөөд энэ салбарыг бодлоготойгоор дэмжих, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг Соёлын яамнаас тавин ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин MCPP буюу Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн хамт олон болон дуу, хөгжмийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дуу, хөгжмийн салбарын нөлөөлөл болоод оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн “Дуу” төслийн явцын талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс танилцууллаа. Уулзалтын төгсгөлд дуу, хөгжмийн салбарын төлөөллүүдийн зүгээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийг яаралтай батлуулахыг хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх