Хилчид төөрсөн иргэнийг аварчээ

2023 оны 12-р сарын 17 өдөр, 15 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
412104074_368172539055013_7681163013861698817_n
Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн Ж.Алтанцэцэг нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд гэрээсээ явган бог малаас үлдсэн 3 ишгээ авчрах зорилгоор яваад сураггүй болсон” гэх мэдээллийг 12 дугаар сарын 16-ны 21.20 цагт хилийн салбарын хилчдэд мэдэгджээ.
Улмаар Хилийн цэргийн 0264 дүгээр салбарын хошууч Б.Энхбат, ахлах ахлагч Ц.Ууганбаатар, дэд ахлагч Н.Цогбадрал, дэд ахлагч М.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Шивээт уул нэртэй газар гэрээсээ 17 км-т төөрч осголтын байдалтай байсныг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03.05 цагт олж илрүүлэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх