Цэцэрлэг, сургуулиудыг шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөжээ

2023 оны 12-р сарын 15 өдөр, 13 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shine jil

Боловсролын Ерөнхий Газраас /БЕГ/ шинэ жилтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжид:

  1. Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  2. Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх
  3. Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
  4. Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах
  5. Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх шаардлагатайг дурдсан байна.

409358357_901219471357276_9028799927144013405_n

Эх сурвалж: БЕГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх