БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд мэргэжлийн сэтгэл засалч эмч ажиллаж эхэллээ

2023 оны 12-р сарын 13 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
vv4mpp_285666817_569133914575515_2871710606053354767_n_x974-640x238

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан айлчлалын үеэр хөндөгдсөн асуудлын нэг нь тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд мэргэжлийн сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх нь нэн чухал гэдгийг онцолсон. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны 12 дугаар сараас эхлэн ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд мэргэжлийн сэтгэл засалч эмч томилогдон ажиллаж эхэллээ.

410370124_910254420463461_1423708661667475127_n
ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ нь БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд ганцаардалтын сэтгэл засал, танин мэдэхүйн сэтгэл засал, бүлгийн сэтгэл засал, донтолт, дасан зохицолтын хямралыг даван туулах гэх зэрэг сэтгэл зүйн бүхий л асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана. Иймд танд болон таны гэр бүл, найз нөхдөд сэтгэл зүй, сэтгэл заслын зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай бол манай төвд хандахыг урьж байна гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх