ЭМЯ-наас маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-ны 11:00 цагт томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар яамны Б танхимд мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-ийн төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаас гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөгөө мэдээллийг өгөх юм байна.