Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулсан Олон Улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бүрдэн говь” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Адъяа нар шалгарлаа.
Наймд улсын харцага С.Сүхбат, аймгийн хурц арслан Х.Энхчулуун, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Н.Амгаланбаатар нар үлдэв.
Маргааш Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж, орой 19:45 цагаас Ховд-Төв аймгууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО