Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..… сүлжээ дэлгүүрт гадаадын иргэн шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтны биед халдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Зөрчил шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй тул Монгол Улсад аяллын шугамаар ирсэн М гэгчид 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.