-Аргын тооллын 12 дугаар сарын 9. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын 27, цагаагчин үхэр, салхины эх-14 од, суудал шороо, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:28-16:59.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин хонь, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
–Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, амраг садан болох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, анд болох, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар