Төөрсөн, сураггүй 501 иргэний амь насыг авран хамгааллаа

2023 оны 12-р сарын 06 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Untitled-7c8x3a6vk6vefeaj4tbphi4mu6phexpu8v4piybjubk

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу 5-ны өдрийн15:00-16:00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд оллоо.

Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 501 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгааллаа.

Харин 11  иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх