ХӨСҮТ-өөс БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан зөвлөмж гаргажээ.
-“Ковид-19”, томуугийн вакциныг хийлгэх
-Амьсгалын замын халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах.
-Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.
-Амны хаалтыг тогтмол зүүх
-Гараа сайтар савандаж угаах
-Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авах
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:
-Ханиалгах
-38C дээш халуурах
-Толгой өвдөх
-Хоолой өвдөх
-Булчин, үе мөчөөр өвдөх
-Цээжээр хөндүүрлэх
Эх сурвалж: ХӨСҮТ