Халамжийн зарим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа

2023 оны 11-р сарын 20 өдөр, 13 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
668f0bca5e4b1fc2978c95d6b838622e
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг үзүүлж буй дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээг авч байгаа иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж буй эсэхэд хяналт тавин ажиллалаа.
Иргэд хүнсний эрхийн бичгээр авах 10 нэр төрлийн хүнснээс өөр бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй бөгөөд тэдэнд үйлчилгээг шуурхай үзүүлэх бүх боломжийг кассын систем дээр бүрдүүлэн тохиргоо хийсэн талаар дэлгүүрийн зүгээс танилцуулав.
Мөн тэрээр протез, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлдэг байгууллагад ажиллав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Ахмад настны тухай хуульд заасны дагуу нийт 60 гаруй төрлийн протез, ортопед, тусгай хэрэгслийг эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас баталсан жагсаалт, жишиг үнийн дагуу хөнгөлөлттэй үнээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэн, ахмад настанд олгож байна.
Байгууллагууд протез, ортопед, тусгай хэрэгсэл авах, хөнгөлөлтөд хамрагдахад олон шат дамжлагын тоог багасгах, эмч эмнэлгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн иргэдийн хэрэгцээ шаардлагатай хэрэгслийг шуурхай олгох талаар зохицуулалт хийх саналыг тавив.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх