Сумын заан А.Мягмарсүрэн түрүүллээ

2023 оны 11-р сарын 19 өдөр, 21 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
402933696_667131892075870_8458550768734986978_n
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Амарсанаагийн Мягмарсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн сумын цолтнуудын барилдаанд гурав дахь удаагаа үзүүрлэв.
Гуравт 10-р сарын түрүү бөх Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Шинэ Анагаах Ухаан” их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Цэрэнням шалгарсан бол тавд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Ё.Гантулга, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын наадмын 2 түрүүтэй заан Х.Бумбаяр нар шалгарлаа.
Шөвгийн есөд Увсын сумын заан А.Баянмөнх, Өвөрхангайн сумын заан Б.Энх-Оргил, Ховдын сумын заан Г.Батзориг, Өвөрхангайн сумын заан С.Өсөхбаяр нар үлдэв.
Дараагийн барилдаан 11-р сарын 26-нд 13:00 цагаас Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх