Түр хоноглох байрны үйл ажиллагаатай танилцлаа

2023 оны 11-р сарын 17 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f62c6914aa052b0717341f66e0aa1be5
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өлзийт Асар” ТББ-ын гэр оронгүй иргэдэд түр хоноглох байрны үйлчилгээ үзүүлдэг төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Тус төвд архины хамааралтай, гэр оронгүй, тэнэмэл 60 гаруй иргэн байрлаж байна. Тэдний 10 хүрэхгүй нь эмэгтэй. “Өлзийт Асар” ТББ-ын дарга Л.Баянмөнх “Энд ирэх хүмүүс улам бүр залуужиж байна. Түр хоноглох байр гэхээсээ зарим тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай хүмүүсийг авах зайлшгүй шаардлага тулгарч, асрамж халамжийн үйлчилгээг үзүүлэхэд хүрдэг. Донтолт, дотоод эдгэрлийн сургалт явуулах, ногоо тарих, барилга мужаан зэрэг ажил хөдөлмөр эрхлүүлэх зэргээр эргээд амьдралд хөлөө олж нийгэмшихэд нэмэр болох арга хэмжээг нөөц боломжоо ашиглан авч хэрэгжүүлдэг. Гэвч өвлийн 3 сард хийх ажил байдаггүй” гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Түр хоноглох байранд богино хугацааны ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, тэр дагуу жижиг үйлдвэрлэл эрхлэх боломж бий болгох боломж бүрдүүлэхэд яамны зүгээс анхаарч, дэмжих арга хэмжээг авахаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх