Соёлын бүтээлч сар аяны хүрээнд өсвөр насны 51 мянган хүүхэд соёлын эрхийн бичгээр соёл, урлагийн үйл ажиллагаанд хамрагдана

2023 оны 11-р сарын 16 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
I6Ya04rhBoNTkOUxdpl2MWTqZRzUwxaGblB0j0UgwVdHAf02awsaYoQTM4bbFpSW

Дэлхийн улс орнууд өсвөр насны иргэдээ соёлын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын боловсролтой, соёл хүртэж сурсан бүтээлч иргэнийг бэлдэх зорилгоор соёлын эрхийн бичиг буюу соёлын пассыг хэрэгжүүлдэг. Тэгвэл Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэгдэхээр дэмжигдсэн бөгөөд хуулийн төсөлд “Соёлын эрхийн бичиг”-ийг өсвөр насны хүүхдэд олгохоор тусгагдаж БНФУ, ХБНГУ, БНСУ-д хэрэгждэг сайн туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү эрхийн бичгийг хэрэгжүүлэх үүднээс улс орон даяар 16-18 насны 51 мянган хүүхдийг соёлын эрхийн бичгээр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй соёл, урлагийн үзэсгэлэн, үйлчилгээ, сургалтад хамрагдаж, цахим ном, сэтгүүл худалдан авах боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ хүрээнд тандалт судалгааны ажлыг эхлүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Оюунтүлхүүр
     (66.181.191.***)
    2023/11/18 00:45

    Соёлыг түгээх сайн хэвшил сайхан дадал олгох үйлс дэлгэрүүлж байгаад баяр хүргэе. Би ЕБС-н Дүрслэх урлаг Дизайны багш. Түүхийн улбаа, түүхийн архилогийн олдвор, буган бичиг, Хүн чулуу зэрэг өв соёлоо хамгаалах талаар хичээл зааж “Эх орон хаанаас эхэлдэг вэ?” гар зургийн уралдаан ыг 3 байрыг 4 үе шаттай 15 сурагч шалгаруулахаар зарласан. соёлын эрхийн бичгээр шагнах боломж олгооч. Багш Оюунтүлхүүр 99989889

    (0) (0)