Ханжоу-2023 Азийн зуны спортын IV пара наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2023 оны 11-р сарын 07 өдөр, 21 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5b60a43ffd2389cce926c2edfc07e55c
Азийн зуны спортын IV пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо 2023 оны 10 дугаар сарын 22-28-ны хооронд болж, 44 орны 3000 гаруй тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Манай Улсаас тус наадамд жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон зэрэг спортын 14 төрлөөр 68 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирлээ.
Азийн зуны спортын IV наадамд түүхэн амжилт гаргасан тамирчид болон баг дасгалжуулагчдыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад холбогдох удирдлагууд хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Спорт хүний бие бялдар оюун санааг хөгжүүлж төлөвшүүлэхээс гадна тууштай хичээллэж тив дэлхийд амжилт гаргана гэдэг асар их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Бусдад үлгэр дуурайл болж, урам зориг өгч Азийн наадамд амжилттай оролцсон Та бүгдээр бахархаж байна. Улам их амжилт гаргахыг хүсье” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх