Германы Кёлын хотод боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болов.
Тэмцээнд дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлага дор Монголын 15 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун түрүүлж, Дэлхийн цом гардлаа.
Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид:
Эмэгтэй тамирчид:
50 кг-д Б.Мөнгөнсаран, С.Биндэрьяа
54 кг-д М.Энхжаргал, Э.Мичидмаа
57 кг-д Т.Номин-эрдэнэ, Б.Золжаргал
60 кг-д М.Намуун
66 кг-д Г.Бадмаараг
Эрэгтэй тамирчид:
51 кг-д А.Баттулга, Л.Даваадорж
57 кг-д Д.Ганболд, Х.Билгүүнсайхан
63.5 кг-д Т.Энхтөр, Б.Буяндалай
71 кг-д Б.Бямба-эрдэнэ
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо