Монголын тамирчид орчин үеийн таван төрөлтийн ДАШТ-д анх удаа оролцоно

2023 оны 11-р сарын 01 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
398164345_638553061805050_1218844219579765740_n

Индонез улсын Бали аралд олон улсын орчин үеийн таван төрөлт спортын өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор А.Билэгт, Т.Мөнх-Ундрага нар өрсөлдөх юм.

Баг тамирчид биатли буюу 1200 метрийн гүйлт, 200 метрийн сэлэлт, 1200 метрийн гүйлт, триатли буюу 2400 метрийн гүйлт, 4:5 лазер буудлага, 200 метрийн сэлэлт гэсэн хоёр төрөлд хүч сорих бөгөөд Монголын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцох гэж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх