Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болно

2023 оны 11-р сарын 01 өдөр, 12 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6540b18e1431cf7f0c8d8c57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргийн удирдлагуудтай уулзаж, хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болох зохион байгуулалтыг хийх үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, ариутгал, золбин нохой, муурын тоо толгойг цөөлөх, ногоон байгууламжийн арчилгааг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд хариуцуулахаар болж байгаа юм. Мөн ойрын хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж өгөхийг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд ахуйн ажилтай зууралдах биш, бодлого, чиглэлээ гаргадаг байх ёстой гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хүндрэлтэй байдал үүсгэхгүйн тулд шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүрэгт шилжинэ. Дүүргийн Засаг дарга нарт бүх эрх, үүрэг, хариуцлага шилжинэ гэсэн үг. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахална” хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх