Нийслэлийн 384 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

2023 оны 10-р сарын 28 өдөр, 22 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
396512421_639947178310898_4702728542292694451_n

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Хүдэрбулга, Ч.Батчулуун нар тунаж үлдсэн юм. Ийн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх