Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2023 оны 11-р сарын 03 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buh
Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна.

Арваннэгдүгээр сарын 04-нд 11:00 цагаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 05-нд 13:00 цагаас Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 11-нд 13:00 цагаас ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагаас “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 23-25-нд Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан /Сэлэнгэ аймагт/ болно.

Арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагаас Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (64.119.29..***)
    2023/11/03 12:51

    Уул нь сайхан барилдаанууд даанч допинг хэрэглэсэн гээд сайхан залуучууд нь барилдахгүй болохоор тийм л бна даа үндэсний бөхөд допинг уул нь хамаагүй шүү дээ хурдан шийдээд явах хэрэгтэй бна шүү

    (0) (0)