“IHC” койнтой холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ

2023 оны 10-р сарын 17 өдөр, 18 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд Inflation Heding Coin буюу “IHC” койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал “Г”, “М” нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний “IHC” койн гаргаж арилжсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх