“Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээ эхэлж байна

2023 оны 10-р сарын 17 өдөр, 12 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
lg_695

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16-наас 27-ны өдрүүдэд 21 аймгийг бүрэн хамруулан, бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд орон нутаг дахь худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд, контор болон төвлөрсөн ус, дулаан, цахилгаан холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч монополь, давамгай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, холбогдох албан хаагчид, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд өрсөлдөөн, хэрэглэгчийн талаар сургалт зохион байгуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох, нээлттэй өдөрлөг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгөх, мөн хэрэглэгчдийн гомдол, мэдээлэл, худалдаа үйлчилгээний байгууллагуудад гардаг нийтлэг зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх