Боловсролын салбарын багш, ажилтнуудад хөнгөлөлттэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Голомт банкны “БАГШ КАРТ”-ыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Энэхүү картаар 12 мянга гаруй боловсролын байгууллагын багш ажилтан үйлчилгээ авчээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Голомт банк нь дараах үйлчилгээг санал болгоод байна.
- Багш картыг 8000 гаруй багш ашиглаж байна. Энэхүү карт нь U-Money, чиптэй бөгөөд багшид зориулсан хөнгөлөлтийг ПОС машинд уншуулах үед өгөх боломжтой.
- Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг 200 гаруй багш сонгожээ. Банкны эх үүсвэртэй орон сууцны зээлийн хүү нь бусад ижил төрлийн үйлчилгээнээс бага хүүтэйгээр авах боломжтой.
- 2000 гаруй багш цалингаа Голомт банкаар авч, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнд 6000 багш хамрагджээ.