Монголбанк 9 дүгээр сард 2.9 тонн үнэт металл худалдан авлаа

2023 оны 10-р сарын 10 өдөр, 21 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
goldbig

Монголбанк 2023 оны 9 дүгээр сард 2,901.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 13.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,608.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 714.5 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны   9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 213,818.68 төгрөг байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх