Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 100 жилийн ой тохиож байна

2023 оны 10-р сарын 07 өдөр, 20 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
385832704_702697061904599_8927318177019138705_n

Энэ жил Төв аймгийн Батсүмбэр суманд Ерөнхий боловсролын сургууль үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож, өнөөдөр баярын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Энэхүү сургууль нь 1923 оны 7 дугаар сард Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу Нарийны амны Тусгалт гэдэг газар Б.Буянжав хэмээх өвгөн багш монгол цагаан толгойг 25 хүүхдэд зааж эхэлсэн түүхтэй.

1985-1986 оны хичээлийн жилд анхны бүрэн дунд боловсролыг олгож эхэлсэн бөгөөд 1960 оноос нийт 52 удаагийн төгсөлтөөр 6200 орчим хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсжээ.

Улс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2017-2022 оны байдлаар Батсүмбэр сумын хэмжээнд 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлсэн байна.

Баярын үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар санаачлан “Багш бүрд компьютер” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн бүх багш нарт зөөврийн компьютер гардуулан өгөв.

384993422_702697141904591_2322868523863610631_n

385091720_702697045237934_4833670425813660549_n 385067723_702697098571262_4574390912207550938_n 382724953_702696638571308_2424096641095254998_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх