“Ханжоу-2022” Азийн наадам үргэлжилж байна. Азийн АШТ-ий хүрэл медальт С.Жамбалжамц Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ. Манай дугуйчин 4:31.11 секундээр замаа дуусгав. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүлээ.
Манай бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагслаа гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.