“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ

2023 оны 10-р сарын 04 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
651ce3e31431cf7f0c8d8b37

Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2023 оны намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-нөөс 16-ны хооронд зохион байгуулж,

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
  • Налайх дүүргийн 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын ам
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын зам-1, “УБЗАА – Мод үржүүлгийн газар” гэсэн байршлуудад мод тарина.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх шатны байгууллагын мод тарих хуваарьтай https://environment.ub.gov.mn/userfiles/files/Tuluvluguu.pdf холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.

Бүх нийтээр мод тарих өдрүүдэд идэвхтэй оролцож, мод, бут, сөөг, цэцэг тарин, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://environment.ub.gov.mn/news-details/87

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх