ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

2023 оны 09-р сарын 25 өдөр, 17 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45fb714121584fa0994e81ed4fcc0311

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины Монгол Улсад хийсэн айлчлал өнөөдөр (2023.09.25) өндөрлөлөө.

    Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн юм.

    Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид ням гарагт (2023.09.24) Монгол Улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлсэн. https://www.parliament.mn/nn/40926/

    Ням гарагт (2023.09.24) Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатартай Төрийн ордонд хийсэн хэлэлцээний үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүйг албан ёсоор мэдэгдэв. https://www.parliament.mn/nn/40927/

  Айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. https://www.parliament.mn/nn/40928/

    Түүнчлэн, даваа гарагт (2023.09.25) Төрийн ордонд болсон Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй хэмээн тэмдэглэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх