Сэрэмжлүүлэг: Хөрсний нуралтын улмаас амиа алдлаа

2023 оны 09-р сарын 13 өдөр, 14 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
378287803_611312731198575_9205469882228976310_n
Хан-уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид очиход шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч хоёр иргэн шороонд дарагдсан байсан.
Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд гаргаж авч, эмнэлгийн байгууллагад, дарагдаж нас барсан иргэнийг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх