Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”- чиглэлийг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Мөн Ч:56 “Архивын ерөнхий газар-Буянт-Ухаа 2 хороолол-120 мянгат” чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр 5 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна.
Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР