Элейн Конкевичийг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа

2023 оны 08-р сарын 31 өдөр, 16 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8dff10ca3a4a99e65e1f9c7abdc3704c

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Элейн Конкевичийн Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүлээн авч уулзлаа.

Хатагтай Элейн Конкевич жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, залуучуудын хөгжил, оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зүгээс талархал илэрхийллээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй уялдан, “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаа улам илүү өргөжнө гэдэгт итгэж байгаагаа Элейн Конкевич илэрхийлсэн юм.

Түүний жендерийн тэгш байдлыг хангах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, залуучуудын хөгжил оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ийг гардуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх