Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар өчигдөр /2023 оны 8 сарын 28/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа.
Уулзалтын үеэр ХХҮЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр хөдөлмөр, нийгмийн халамжийн салбарын бодлогын хэрэгжилт, үр дүн, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн бол ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангах, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хүртээмж, хяналтыг сайжруулах, үйлчилгээний чанарыг эдийн засгийн үр өгөөжөөр нь тооцдог байх тал дээр анхаарах талаар үүрэг чиглэл өгч, ХХҮЕГ -ын удирдлагууд болон албан хаагчидтай санал солилцож тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.