Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд энэ сарын 25-27-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ үеэр “Korea medical tourism-2023” эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивал зохион байгуулагдсан нь хамгийн өгөөжтэй байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийд эмчилгээ, үйлчилгээгээрээ тэргүүлдэг БНСУ-ынэрүүл мэндийн салбарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа танилцуулж эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн юм.
Энэ үеэр БНСУ-д тэргүүлдэг эрүүл мэндийн аялал жуулчлалын төвүүд болон эмнэлгүүдийн төлөөлөлтэй уулзаж дараах мэдээллийг бэлтгэлээ.
БНСУ-ын Гуянг хотын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Хан Хён сүг:
-Гуянг хотын талаар мэдээлэл хуваалцахгүй юу?
-Гуянг хот нь тээврийн дэд бүтэц сайтай, Инчон нисэх онгоцны буудлын машинаар 40 минут, Кимпо нисэх онгоцны буудлаар метрогоор 20 минут орчим явдаг.Үүнээс гадна метро, такси, автобус гэх мэт нийтийн тээврийн хэрэгслээр Сөүл хотын төв болон үзвэр үйлчилгээний газруудад хялбар зорчих боломжтой.
-Тус хотод эмнэлгийн ямар үйлчилгээг голчлон үзүүлдэг юм бол?
-Манайд Хавдар судлалын үндэсний төв болон Мёнжи эмнэлэг, Илсан эмнэлэг зэрэг олон улсын нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгийн байгууллагууд байдаг. Тэнд хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдсан бөгөөд бүх төрлийн хорт хавдар, зүрх судасны болон тархины судасны өвчин, робот мэс засал, гэмтлийн мэс засал зэрэг бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж чаддаг учраас гадаад улсын өвчтөнүүд маш олноор зорин ирдэг.
-Тэгвэл танай хотод очиж эмчлүүлэх хүсэлтэй иргэд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?
-Эрүүл мэндийн аялал жуулчлалаар явахын тулд тухайн эмчлүүлэхийг хүссэн эмнэлгээ сонгох, виз болон гадаад паспорт захиалах, өвчтөний бүртгэлээ илгээх, байрлах байраа захиалах зэрэг алхмуудыг хийх ёстой.Эмнэлгээ сонгосны дараа эмнэлгийн байгууллагын орчуулагчтай зөвлөлдөж нарийвчилсан мэдээлэл, зардал, дараагийн эмчилгээний төлөвлөгөөг урьдчилан мэдэх боломжтой.
-Монголчууд БНСУ-д ямар чиглэлээр голдуу хандаж байна вэ?
-Эмнэлгийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.Дийлэнх нь 30-40 насныхан бөгөөд дотор, эх барих, эмэгтэйчүүд, гэмтэл согог судлал, урологи зэрэг тасагт монгол өвчтөнүүд их ханддаг.
– Гуянг хотруу, тэр тусмаа танай хотын эмнэлгүүдийн онцлогийг та тодруулж ярьж өгөхгүй юу?
-Эмнэлгийн аялал жуулчлалаар дамжуулан өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг хямд үнээр авах боломжтой.Мөн эмнэлгийн тусламж, аяллыг хослуулснаар олон төрлийн туршлагыг биеэрээ мэдрэх боломжтой.Нэмд дурдахад, эмнэлэг тус бүрт орчуулагч ажиллуулдаг бөгөөд Гуянг хотын эмнэлгийн орчуулагчаар дамжуулан гадаадын өвчтөнүүдэд мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлж, өвчтөнд зөвхөн эмчилгээндээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.
Илсан эмнэлгийн талаар товч танилцуулъя.Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын улсын эмнэлэг.Солонгос улсын цорын ганц даатгуулсан эмнэлэг гэдгээрээ онцлог.Олон улсын эрүүл мэндийн төв нь 2013 онд нээгдсэнээс хойш англи, орос хэлтэй орнууд болон Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Мэдрэлийн мэс засал, урологи зэрэг хүнд өвчтөн, хорт хавдрын нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзэлгийн хөтөлбөрөөр өвчтөнд захиалгат эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.
Мёнжи эмнэлгийн хувьд элэг, бөөр, зүрх, уушги дөрвөн гол эрхтний шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй.Давинчи XI робот мэс заслыгн хамгийн сүүлийн үеийн загварын аппаратыг суурилуулан эмэгтэйчүүдийн хавдар, урологийн эмгэгийн хавдар, хэвлийн хөндийн хавдар зэрэгт амжилттай ашиглан хэрэгжүүлж байна.Мёнжи эмнэлэгт ясны гэмтэл, хорт хавдрын хүндэрсэн эмгэгтэй монгол өвчтөнүүд ихээр үйлчлүүлдэг.
Ким Жон Жин:
“Ганнам севиранс” эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн менежер Ким Жон Жинтэй ярилцлаа.
-“Ганнам севиранс” эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?
-“Ганнам севиранс” эмнэлэг нь 1983 онд Сөүлийн Ганнам хотод байгуулагдсан.Жилд амбулаториор 990 мянган хүнд үзлэг шинжилгээ хийж, 257 мянган хүнийг хэвтэн эмчлүүлдэг. Эмнэлгийн 826 ортой, 2781 эмнэлгийн ажилчинтай, 608 эмчтэйгээр дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд БНСУ-даа тэргүүлж чадсан эмнэлэг. Тиймээс хүндэрсэн өвчтөнд шуурхай хандахын тулд тусгайлсан өвчин тус бүрийн төрөлжсөн төвүүдийг ажиллуулдаг.Тодруулбал, хавдар, зүрх-тархины судас, нуруу нугас, шүдний эмнэлгүүдтэй.Тэр дундаас хүнд өвчнийг эмчилдгээрээ дэлхийд алдартай.Түүнд зүрхний өвчин, хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн өвчин, ходоодны хавдар, бүдүүн гэдэс, бөөр шээс дамжуулах замын хорт хавдрын эмчилгээгээрээ тэргүүлдэг.
-Гадаадаас зорин ирж байгаа өвчтөнүүд хурдан шуурхай, үр дүнтэй эмчилгээг хүсч очдог.Тэдэнд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-“Ганнам севиранс” эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төв гэж бий.Гадаад өвчтөнийг эмнэлэгт ирсэн даруйд нь эмчлэх боломжийг олгодог хөтөлбөр хэрэгжүүлдэг.Мөн бид өвчтөнийг ямар ч асуудалгүй шинжилгээнд хамруулж, эмчлэхэд туслах орчуулгын үйлчилгээг үзүүлдэг.
-Эмчилгээний үр дүнгийн талаар ярихгүй юу.Танайд хандах сонирхолтой иргэдэд ямар мэдээллийг хүргэмээр байна?
-Ковидын өвчлөлөөс хойш 2022 оны сүүлээс эхлээд манай эмнэлэг рүү ихээр хандах монголчуудын тоо нэмэгдэх болсон.Эмчилгээний үр дүнгийн хувьд ирсэн хүмүүсийн 80-90 хувь нь сэтгэл ханамж өндөр байдаг гэсэн судалгааг өгсөн.Хамгийн дээд зэргийн стандарттай эмнэлэг учраас манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид сэтгэл ханамж маш өндөр байдаг.
Манайд хандаж иргэдийг харахад цаг алдаж өвчнөө хүндрүүлсэн тохиолдол олон байдаг.Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байгаарай гэж захимаар байна.Мэдээж та манай эмнэлэгтэй холбогдсон тохиолдолд бид ирээдүйдээ эрүүл, аз жаргалтай амьдрах түвшинд үйлчилгээ үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Одоо үед цахим харилцаа өндөр хөгжсөн учраас олон шат дамжлага дамжихгүйгээр эмнэлгийнхээ нэрийг интернетээр хайж олоод л холбогдохболомжтой болсон. Эмнэлгийн гадаад өвчтөн хариуцсан алба хэлтэс ажилладаг учраас гаднаас холбогдсон бүх хүмүүстэй шуурхай холбогдож, шаардлагатай мэдээллээр хангадаг.Ингэснээр эдийн засаг, цаг хугацаа хэмнэх боломжтой.
Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Коян” төв
Эмнэлэг сонгоход эмчилгээний ур чадвар хамгийн чухал.Коянд Солонгост олонд танигдсан нэртэй эмч нар олон бий.Мөн шилдэг эмчилгээний ур чадвар болон орчин үеийн техник технологитой эмнэлгүүд харьяалагддаг. Тодруулбал, Мёнжи эмнэлгийн эрүүл мэндийг хамгаалах төв, Улсвын хавдрын төв, Эрүүл мэндийн даатгалтай Илсан эмнгэлэг, Шинэ гэрэл нүдний эмнэлэг, Алимны мод эрүүл мэндийн сан, Окимсо гоо сайхны мэс заслын эмнэлэг, Окимсокейр гоо сайхны мэс заслын эмнэлэг, Окимс арьс арьчилгааны эмнэлэг зэрэг хамаардаг.
Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Коян” төвд хандсанаар цагболон зардлаа хэмнэх боломжтой. Кояны эмнэлэгт тав тухтай орчинд эмчлүүлэх боломжтой бөгөөдиргэнийэрүүлмэндийн даатгалын төв шууд үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлэгтэй. Энэхүү эмнэлгээр дамжуулан эмчилгээний төлбөр зүй зохистой эсэхийг шалгах боломжтой.
Ча эрүүл мэндийн төв
Ча эрүүл мэндийн төв нь 1960 оноос хойш долоон орны 90 эрүүл мэндийн байгууллага 1800 эмч, 14000 ажилтантайгаар дэлхий дахинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сүлжээг бий болгосон. Тус төв нь үргүйдлийн эмчилгээ, жирэмсэн эхийн хяналт, хорт хавдартай өвчтөний эмчилгээний чиглэлээр шилдэг үйлчилгээ үзүүлдгээрээ өөрийн салбартаа тэргүүлсэн байгууллага юм. Тухайлбал, үргүйдлийн эмчилгээг 60 жилийн туршлага дээрээ тулгуурлан явуулж ирсэн бөгөөд жил бүр 50.000 үр шилжүүлэн суулгаж, үр дүнд нь нэг цаг тутамд 1-2 хүүхэд төрдөг. Үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэх суулгахаас өмнөх генетик шинжилгээ, хорт хавдартай өвчтөний үр тогтоох чадамж хадгалах эмчилгээ, үр тогтоох чадамж хадгалах эмчилгээ, үргүйдлийн шалтгаан тодруулах шинжилгээ зэргийг хийдэг.Гадаад өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн орчуулга, нэг цэгийн үйлчилгээ, онлайн зөвлөгөө, буудал захиалга, тосох үйлчилгээ, эмнэлэг буудлыг санал болгодгоороо давуу талтай.
Гадаад өвчтөнүүдийг татах “Битимеди”
Битимедикомпани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. БНСУ-д гадаад өвчтөнүүдийг татах эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг олон жилийн туршлагатай тэргүүлэгч байгууллага юм.Тус компани нь өвчтөнд эрүүл мэндийн жуулчлалын талаарх шаардлагатай, үнэн зөв, тодорхой мэдээллээр хангаж, Солонгосын шилдэг эмнэлгүүдтэй байгуулсан гэрээнийхээ дагуу ирэхээс нь эхлээд буцах хүртэл нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлдэг.Тус төв нь Солонгосын 100 гаруй эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг.
Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг
Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг нь бамбай булчирхайн төв, сээр нурууны төв, зүрх судасны төв, амьсгалын зам, харшлын төв, хоол боловсруулах эрхтэний төвүүдтэй.Эрүүл мэндийн шинжилгээний өмнө мэргэшсэн сувилагч болон хувьчлан харилцах зөвлөгөөг өгдөг бөгөөд хариуцагч хөтөч тусгайлан ажилладаг нэг цэгт системтэй.Цахим бугуйвч системийг ашиглан илүү хялбар аргаар бүртгэл хийгддэг.Олонзүсэлтэтзурган шинжилгээний төхөөрөмжөөр дамжуулан төрөл бүрийн өвчлөлийг урьдчилан оношлох үйлчилгээтэй. Өмнө нь хийгдэж байсан шинжилгээний хариунд тулгуурлан харьцуулалт хийсэн анализ бүхий эмчийн зөвлөгөөг авах боломжтой.
Б.МАРАЛ