Уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2023 оны 08-р сарын 23 өдөр, 14 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol uer

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу  8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Улз гол Эрээнцав сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдсэн байна.

Орхон гол /Сүхбаатар/, Сэлэнгэ мөрөн /Зүүнбүрэн/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр /, Балж, Онон гол /Дадал /, Хэрлэн гол /Мөнгөнморьт /, Улз гол /Чулуунхороот/, Ерөө гол /Ерөө/, Хөгшин-Орхон /Хархорин/ орчимд үерийн түвшинг 10-60 см давсан байдалтай байна.

Мөн 8 дугаар сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан  ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх