“Улаанбаатар явган алхалтын фестиваль” арга хэмжээ зохион байгуулагдана

2023 оны 08-р сарын 23 өдөр, 14 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
368807060_122109870578010341_4083204163264710407_n
Улаанбаатар, хот орчмын түүх соёл, өв уламжлал, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийслэлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах, олон улсын нөхөрлөлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023” (Ulaanbaatar Walking Festival 2023) арга хэмжээ 2023 оны 8 дугаар сарын 25 – аас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус фестивалийг Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, Монгол Оллэ нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Монголын явган алхагчдаас гадна Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгосын явган алхагчид оролцох юм. Цаашид тус фестиваль нь жил бүрийн 8-р сард уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийн олон орны иргэд оролцдог томоохон арга хэмжээ болж хүрээгээ тэлэх юм.
Явган алхагчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тус фестивальд оролцохоор нэгдэж байгаа бөгөөд байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, олон орны хүмүүстэй танилцаж, монголынхоо өв соёлыг сурталчилж, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх сайхан боломжууд бүрдэж байна.
Фестивалийн арга хэмжээ нь Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах бөгөөд 8/25-ны өдөр 15 км, 8/26-ны өдөр 10 км, 8/27-ны өдөр 10 км -н алхалтуудыг тус тус хийх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх